Хураангуй:
Нэг талаас хамгийн бага эрсдэлтэйгээр бизнест хөл тавьж байгаа эрх хүлээн авагч, нөгөө талаас өөрт ашигтай байдлаар бизнесээ өргөжүүлж байгаа эрх шилжүүлэгчийн хооронд үүссэн болон үүсч болохуйц зарим асуудлыг эрх зүйн хүрээнд тодорхойлсон. Франчайзийн талаар ойлголтуудыг нэгтгэн дүгнэж, үүсч хөгжсөн цагаас эхлэн өнөөг хүртэл хэрэгжиж буй хууль тогтоомж, дүрэм журам зэргийг тодорхой болгов. Энэ дундаас франчайзийн гэрээ болон эрх зүйн зохицуулалтыг илүү нарийвчлан судалсан бөгөөд олон улсын болон дотоодод тухайн сэдвийн хүрээнд үүсч байсан маргаанууд буюу шүүхээр шийдвэрлэгдэж байсан маргаануудыг цуглуулан нэгтгэж хувийн зүгээсээ үнэлэлт дүгнэлт өглөө. Үүнээс гадна гадны улсуудын тохиолдлуудыг судалж, хөгжингүй орнуудын франчайзийн үйл ажиллагаанд тулгамдаж байсан асуудлуудыг тодорхойлж, тэднийг тухайн улсууд эрх зүйн орчинд өөрлөлт хийснээр хэрхэн даван туулсан арга замыг жишээгээр харуулсан байгаа. Эцэст нь эдгээр судалгааны үндсэн дээр Монгол улсын франчайзийн гэрээ, эрх зүйн зохицуулалтад тулгамдсан асуудлуудыг дэвшүүлж, хэрэгжүүлэх боломжтой гарцуудыг санал болгов.