dc.description.abstract |
Монголын арилжааны банкуудад шийдвэр гаргах түвшинд бодитой мэдээллээр
хангагдаж, үйл ажиллагааны бусад зардлыг зөв удирдаж, өрсөлдөөнд өөрийнхөө давуу байдлыг бий болгох боломж байгааг судлаачийн хувьд үзэж байна. Тиймээс арилжааны банкны шууд бус зардлыг хуваарилах аргазүйг судлах шаардлага тулгарч байна. Ийнхүү судалгааны ажлаараа дараах зорилтуудыг дэвшүүлсэн болно. Үүнд: 1. Өртгийн бүртгэлийн хөгжил, орчин үеийн хандлагыг судлах, өртөг тооцох аргуудын харьцуулсан судалгаа хийж, удирдлагын шийдвэр гаргалтад ач холбогдол бүхий аргыг сонгох,
2. Арилжааны банкны өртгийн бүртгэлийн онцлогыг судлах, банкны салбарт тохирох
өртөг тооцох аргыг тодорхойлох,
3. Монгол Улсын банкны өнөөгийн байдлын судалгаа хийх, үнэлэлт дүгнэлт өгөх,
4. Монголын арилжааны банкуудын зардлын бүртгэл, өртөг тооцож буй байдлыг
судлан, цаашид сайжруулах асуудлуудыг тодорхойлох,
5. Арилжааны банкны шууд бус зардлыг банкны бодит тоон өгөгдөл ашиглан
хуваарилж, өртгийн менежментийн хүрээнд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох,
6. Арилжааны банкны санхүү бүртгэлийн үйл ажиллагааны процессыг судалж, зардлын бүртгэл хөтлөлтийг боловсронгуй болгох аргазүйг тодорхойлсон санал, зөвлөмж боловсруулсан зэрэг болно. |
en_US |