СЭЗИС - Бүтээлийн сан

Сүү бэлтгэн нийлүүлэлтийг зохион байгуулах гэрээт фермийн аргын үр нөлөөний шинжилгээ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Чулуунбат, Нарантуяа
dc.contributor.author Дагиймаа, Түвшинжаргал
dc.date.accessioned 2020-12-01T13:46:17Z
dc.date.available 2020-12-01T13:46:17Z
dc.date.issued 2020-12-01
dc.identifier Доктор en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2008
dc.description.abstract Монгол улсын сүү боловсруулах салбарт 2014 оноос технологийн шинэчлэл, боловсруулах хүчин чадал эрс нэмэгдэж, цөөн тооны томоохон үйлдвэрт зах зээлийн төвлөрлөл явагдан, шинэ хандлага (new development) гарчээ. Улмаар салбарын үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд хурдтай өсч, түүнтэй хамт түүхий эдийн тогтвортой ханган нийлүүлэлтийн хэрэгцээ үлэмж нэмэгдсэн байна. Гэтэл түүнийг сүү бэлтгэн нийлүүлэгч өрх, фермүүд бүрэн хангаж чадахгүй, спот зах зээл нийлүүлэлтийн гинжин хэлхээний дагуу босоо зохицуулалтын асуудал дагуулжээ. Уг асуудлыг шийдэхийн төлөө сүү боловсруулах үйлдвэрүүд эхнээсээ сүү бэлтгэлийг зохион байгуулах арга замаа өөрчилж, гэрээт фермийн аргыг санаачлан хэрэгжүүлж байна. Энэхүү диссертацын ажлаар бэлтгэн нийлүүлэгч өрхийн гэрээт фермийн аргын сонголт болон түүний ахиу нөлөөг тоон болон чанарын судалгаагаар тодорхойлов. Улмаар энгийн регрессийн загвар болон Хэкманы сонголт-засварлалтын загварын үнэлгээгээр гэрээт фермийн аргын сонголт бэлтгэн нийлүүлэгч өрхийн орлогод эерэг нөлөөлсөн үр дүнд хүрлээ. Гэхдээ энгийн регрессийн загварын үнэлгээ эл нөлөөг дутуу тооцож, ажиглагдахгүй (unobservable) хувьсагчийн нөлөө байв. Харин боловсруулах үйлдвэр гэрээт фермийн аргаас жижиг фермүүдийг тусгаарлах төдийгүй цөөн том фермүүдтэй гэрээ байгуулдаг гэсэн шүүмж дэмжигдсэнгүй. Мөн сүүний түргэн муудах онцлог шинжтэй холбоотой гэрээт фермийн аргыг харьцангуй эрчимжсэн талдаа сүүний фермийн аж ахуйтай бэлтгэн нийлүүлэгч өрх барьцаалагдах эрсдэл, түүнтэй холбоотой хэлцлийн зардлаа бууруулахын төлөө сонгодог гэсэн хэлцлийн зардлын экономиксийн таамаглалыг судалгааны үр дүн дэмжлээ. Цаашлаад чанарын судалгаа тоон судалгааны үр дүнгээ дэмжлээ. Боловсруулах үйлдвэрийн зүгээс гэрээт фермийн аргын хүрээнд хариу нийлүүлэх бараа үйлчилгээнд үнийн баталгаа, зах зээлийн баталгаа гаргаж өгөх нь сүү хөргөлтийн танк, хөдөлгөөнгүй суурилуулах цахилгаан саалтуур зэрэг сүүний фермийн аж ахуйн зориулалттай хөрөнгө оруулалт хийх хөшүүргийг бэлтгэн нийлүүлэгчдэд илүү өгдөг байна. en_US
dc.subject Гэрээт фермийн арга, Хэлцлийн зардлын экономикс, Хэкманы арга, агро-аж үйлдвэр en_US
dc.subject Гэрээт фермийн арга, Хэлцлийн зардлын экономикс, Хэкманы арга, агро-аж үйлдвэр, нийлүүлэлтийн сүлжээний зохион байгуулалт, үнэ цэнийн хэлхээний зохион байгуулалт, нийлүүлэлтийн сүлжээний менежмент en_US
dc.title Сүү бэлтгэн нийлүүлэлтийг зохион байгуулах гэрээт фермийн аргын үр нөлөөний шинжилгээ en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнес, менежментийн ухаан
ife.Мэргэжил.Индекс F340000
ife.Зэрэг Доктор
ife.Диплом.Зөвлөх Цэрэндорж, Батсүх


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах