Хураангуй:
Гэр бүлийн компаниудын цаашдаа үргэлжлэн явах боломжгүй, олон үе дамжин “амьдрах чадваргүй” болдог гол шалтгаан нь өмчлөгчдийн хоорондын маргаан, залгамж халаа байхгүй зэрэг сайн засаглал зарчмын нэвтрүүлээгүй, засаглалын зөв бүтцийг бий болгож, дараагийн үе удмыг энэ чиглэлээр бэлтгээгүйтэй холбоотой гэдгийг олон судалгаанууд харуулдаг.
Энэхүү судалгааны ажил нь компанийн засаглал, гэр бүлийн бизнес, гэр бүлийн бизнесийн залгамж халаа сэдвүүдийн онол, олон улсад ашигладаг бодлогыг харьцуулан судлах замаар Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй судалгаанд оролцсон гэр бүлийн засаглалтай компаниудын (ГБЗК) залгамж халааны өнөөгийн байдлыг тодорхойлох, цаашид гэр бүлийн эзэмшлийн компаниудад зохицох оновчтой бодлогыг тодорхойлж зөвлөмж, удирдамж боловсруулж, хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргасан болно.