СЭЗИС - Бүтээлийн сан

Монгол Улсад аж үйлдвэрийн цогцолбор байгуулсанаар эдийн засагт үзүүлэх үр нөлөө

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Ж, Дэлгэрсайхан
dc.contributor.author Соёлсайхан, Энхзориг
dc.date.accessioned 2020-08-25T08:46:38Z
dc.date.available 2020-08-25T08:46:38Z
dc.date.issued 2020-08-25
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/1982
dc.description.abstract Аливаа улс орны эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь аж үйлдвэрийн салбар байдаг. Аж үйлдвэрийн салбар нь төрийн болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд түшиглэсэн, өндөр бүтээмжтэй дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, өрсөлдөх чадвар бүхий экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах Монгол Улсын хувьд хөгжлийн тэргүүлэх салбар юм. Дэлхийн улс орнууд газарзүйн байршил, байгалийн баялгийн тархац, хүн амын тоо, түүхий эдийн хангамж зэрэг хөгжлийн үндсэн өгөгдлийн хувьд харилцан адилгүй нөхцөл, байдалд оршиж байгаа хэдий ч үйлдвэржилтийг дэмжих замаар эдийн засаг, нийгмийн баталгаагаа хангаж буй нийтлэг дүр зураг харагдаж байгаа болно. БНМАУ-ын үед төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн эдийн засагт шилжих их шилжилтийн өмнө буюу 1990 онд аж үйлдвэрийн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний гуравны нэгийг бүрдүүлээд зогсохгүй ажлын байр бий болгогч томоохон салбар байсан. Харин зах зээлд шилжих шилжилт, үйлдвэржилтийн хямралын он жилүүдэд нийт эдийн засагт аж үйлдвэрийн салбарын эзлэх хувь 19.3% (1999 он) болтлоо буурч байсан. Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын бүтэц нь голдуу уул уурхайн түүхий эдэд тулгуурласан бөгөөд экспортын 90 гаруй хувь нь технологийн багтаамж багатай, түүний буюу хагас боловсруулалт хийсэн бүтээгдэхүүн эзэлж байна. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2017 оны урьдчилсан гүйцэтгэлээр 12.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 3.0 их наяд төгрөгөөр өсчээ. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2018 оны урьдчилсан гүйцэтгэлээр (оны үнээр) 32.1 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд 11.2 их наяд буюу 35.0 хувийг аж үйлдвэрийн салбар бүрдүүлж байна. Манай орны аж үйлдвэрийн салбарт 500 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэж байгаагаас зэсийн баяжмал, газрын тос, алт, нүүрс, төмрийн хүдэр, молибдений баяжмал, цайрын баяжмал, шар айраг, архи, гурил, амтат ус, ундаа, самнасан ноолуур, тамхи, жүүс, шингэн сүү, сүлжмэл эдлэл, металл цувимал, талх, нарийн боов, цахилгаан эрчим хүч, дулаан, түгээсэн цэвэр ус зэрэг гол нэр төрлийн 20 гаруй бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ нийт үйлдвэрлэлийн 95 гаруй хувийг эзэлж байна. Энэхүү судалгааны ажлаар аж үйлдвэрийн цогцолборын талаар судалгаа хийж, түүнийг байгуулснаар Монгол улсын эдийн засагт үзүүлэх нөлөөг олж тогтоох зорилготой болно. Судалгааг олон улсын тэргүүн туршлага, кейсүүд болон дотоодын хоёрдогч өгөгдөл цуглуулах /Secondary research method/ ашиглан Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын жишээн дээр хөгжүүлэн хийсэн болно. Судалгааны үр дүнд аж үйлдвэрийн цогцолборын төрөөс нэгдсэн бодлогын дагуу шат дараатайгаар хөгжүүлэх нь улс орны эдийн засгийн шинэ гол тулгуур хүч болно гэж үзлээ. en_US
dc.subject Аж үйлдвэрийн цогцолбор, уул уурхай, эдийн засаг en_US
dc.title Монгол Улсад аж үйлдвэрийн цогцолбор байгуулсанаар эдийн засагт үзүүлэх үр нөлөө en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах