Хураангуй:
Олон улсын хөрөнгийн зах зээлийн гол оролцогчдын нэг болох хувийн хөрөнгө оруулалтын сангийн оролцоо Монголын хөрөнгийн зах зээлд дутмаг байгааг харгалзан хувийн ХОС-гийн үйл ажиллагааг, түүний олон улсын практикийг судлаж, Монголын хөрөнгийн зах зээлд хувийн ХОС-гийн оролцоог нэмэгдүүлэх боломж арга замыг тодорхойлох зорилгоор энэхүү судалгааны ажлыг хийж гүйцэтгэлээ.