dc.description.abstract |
Энэхүү судалгааны ажлаараа завод ноос боловсруулах үйлдвэрүүдийн
өртөг тооцооллын системд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, үйлдвэрлэлийн
онцлогт тохирсон бүтээгдэхүүний өртөг тооцоололтын арга зүйг сайжруулахад
шаардлагатай санал,зөвлөмжийг гаргах юм. Үүний тулд өртгийн удирдлагын үүсэл
хөгжил, тогтолцооны талаарх онолын болон судлагдсан байдлын судалгаа хийн завод
ноос боловсруулах үйлдвэрүүдийн өнөөгийн нөхцөл байдал, өртгийн удирдлагад
тулгамдаж буй асуудал болон түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн
талаар судалсан ба Онолын судалгааны хүрээнд өртгийн менежмент,
өртөг тооцоолох аргуудыг судалсан. Ингэхдээ ном зүйн тойм хийж өмнө судлагдсан
судалгааны ажлуудад тулгуурлан гүйцэтгэсэн болно. Судалгааны объект нь Монгол
улсад үйл ажиллагаа явуулж буй завод ноос боловсруулж буй үйлдвэрүүд бөгөөд
судлагдахуун нь Завод ноос боловсруулах үйлдвэрүүд өртгийн удирдлага өртөг тооцох үйл явц юм |
en_US |