СЭЗИС - Бүтээлийн сан

Улсын төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх арга зам

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Дэлгэрсамбуу, Мөнхцэцэг
dc.contributor.author Лхагважав, Энхмаа
dc.date.accessioned 2020-07-07T09:51:53Z
dc.date.available 2020-07-07T09:51:53Z
dc.date.issued 2020-07-07
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/1965
dc.description.abstract Энэхүү судалгааны ажлын хүрээнд Монгол улсын төсвийн хөрөнгө оруулалтын бодлогын зорилго, хууль эрх зүйн үндэс, төсвийн зарлага буюу төсвийн сахилга батыг сайжруулах болоод төсвийн төвлөрлийг сааруулах бодлогын талаар буюу бүхэлд нь авч үзвэл төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх ямар ямар арга замууд байгаа талаар, түүнд хэрхэн хүрэх боломжтойг товч авч үзлээ. Дэлхийн санхүүгийн хямралаас үүдэж Монгол улсын эдийн засгийн гадаад нөхцөл байдал ихээхэн өөрчлөгдөж байгаа бөгөөд энэ нь засгийн газар төсвөө ухаалгаар удирдахын тулд зардлаа бууруулж төсвөө ухаалгаар зарцуулахаас өөр аргагүйд хүргэж байна. Өнгөрсөн жилүүдэд төсвийн сахилга бат алдагдсан нь эдийн засгийн хүндрэлийн нэг шалтгаан болж байна. Манай орны хувьд төсөв нь уул уурхайн орлогоос нэлээн их хамааралтай бөгөөд төсвийн ухаалаг бодлого баримтлах нь инфляцыг удирдахад тустай. Сүүлийн жилүүдэд төсвийн сахилга бат алдагдсан нь эдийн засгийн хүндрэл хийгээд төсвийн өндөр алдагдалд хүрч, Монгол улсын Засгийн газрын маш их хэмжээний өр нь төсвийн бодлогод зайлшгүй анхаарал хандуулах шаардагатай байгааг харуулж байна. Мөн макро эдийн засгийг тогтворжуулахад төсвийн бодлогын гүйцэтгэх үүрэг нэмэгдэж байна. Уг судалгааны үр дүнгээс харахад төсвийн хөрөнгө оруулалтын зардлын хэмжээ, түүний ДНБ болон төсвийн нийт зарлагад эзлэх хувийн жин өссөөр байгаа ч төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг хангалтгүй, төсвийн төвлөрлийг сааруулах бодлогын шинэтгэл тодорхой ач холбогдолд хүрээгүй, төсвийн бодлогын сахилга бат муу байгааг харж болохоор байна. Иймд уг судалгааны үндсэн зорилгын хүрээнд улсын төсвийн үр ашгийг нэмэгдүүлж, түүний бүтцийг сайжруулах арга замыг тодорхойлон авч судаллаа. Үүнд: • 2000 оноос хойшхи хугацааны төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээний өсөлт, нийт төсвийн зарлага болон ДНБ-д эзлэх хувийн жингийн өөрчлөлтийг Монгол улсын үндэсний статистикийн хороо, Сангийн яам зэрэг албан эх үүсвэрээс авсан тоон мэдээлэл дээр үндэслэн динамик өсөлтийн аргаар, • 2009 оны 1-р улирлаас 2019 оны 4-р улирлын хооронд улирлын давтамжтай өгөгдлийг ашиглан, авторегресс аргачлалаар эмпирик шинжилгээ хийж, дүгнэлт, зөвлөмж гаргахыг зорьж, судалгааны үндсэн зорилгодоо хүрэхийг хичээлээ. en_US
dc.subject Улсын төсөв en_US
dc.subject үр ашиг, en_US
dc.title Улсын төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх арга зам en_US
ife.Мэргэжил.Нэр Олон улсын эдийн засаг
ife.Мэргэжил.Индекс E310301
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах