dc.description.abstract |
Энэхүү судалгааны ажлаар Монгол улс дахь хүн капиталын хөрөнгө оруулалтыг Мэдээллийн технологийн салбарын хувьд хэмжих боломжит хэмжигдэхүүнийг хүн капитал нь ажлын дадлага туршлага аливаа зүйлийг хийх дадал чадвар тул хүмүүс ажлын байран дахь сургалт, мэдлэгээ хуваалцах, мэргэшүүлэх тусгайлсан сургалтанд хамрагдах гэх мэт арга замаар орж авдаг. Мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалтын тэтгэлэг, хөнгөлөлтийг олгодог байгууллагын ажиллагчдын бүтээмж нь энэ төрлийн тэтгэлэг, хөнгөлөлт олгодоггүй байгууллагын ажиллагчдаас дээгүүр бүтээмжтэй байдгийг тухайн салбарын ажилтны бүтээмжийг цалингаар төлөөлүүлэн авч үзэх юм. Шинжилгээг хийхдээ Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ны жил тутам гүйцэтгэдэг “Ажиллах хүчний судалгаа” (АХС)-ны 2016-2018 онуудын анхдагч тоон мэдээллээс Мэдээллийн технологийн салбарын хувьд хамаарах түүврийг цуглуулан харьцуулсан шинжилгээ болон олон хүчин зүйлийн регрессийн шинжилгээг үнэлсэн. Судалгааны үр дүнгээс байгууллага нь сургалтаар дамжуулан ажилтныхаа хүн капиталын хөрөнгө оруулалтыг дэмжснээр тухайн ажилтны мэргэжлийн түвшний мэдлэг, ур чадвар, чадамж нь цалингийн орлогот чухал ач холбогдолтой болохыг хүлээн зөвшөөрч байна. |
en_US |