СЭЗИС - Бүтээлийн сан

Өрхийн орлогын тэгш бус байдал түүнд нөлөөлөх хүчин зүйлсийн шинжилгээ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Даашинхүү, Гансүлд
dc.contributor.author Дашпунцаг, Түмэнхишиг
dc.date.accessioned 2020-07-07T09:43:00Z
dc.date.available 2020-07-07T09:43:00Z
dc.date.issued 2020-07-07
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/1963
dc.description.abstract Энэхүү судалгаагаар өрхийн орлогын тэгш бус байдал түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлохоор өрхийн нийгэм эдийн засгийн судалгааны 2014, 2016, 2018 оны өгөгдөл болох 49358 өрхийн орлогын мэдээллийг 16 төрлийн орлогоор нэгтэн ялгаж лоренцын муруй, жинийн индекс, макро эдийн засгийн хүчин зүйлсийг өрхийн орлогын хамаарлыг судалж ХБКА аргаар үнэлж дүгнэлт, санал зөвлөмж боловсруулж ажиллаа. Тус судалгааны үр дүнд монгол улсад орлого тэгш бус хуваарилагдаж байгааг лорецнийн муруйгаар тодорхойлоход 2014 оны байдлаар хамгийн бага орлоготой хэсгээс хамгийн их орлоготой хэсэг 7.2 дахин их байгааг харуулж байгаа бол хүн амын 60% нь нийт орлогын 31.5% ийг, 2016 онд хамгийн бага орлоготой хэсгээс хамгийн их орлоготой хэсэг 4.9 дахин их байгааг харуулж байгаа бол хүн амын 60% нь нийт орлогын 39.5% ийг, 2018 онд хамгийн бага орлоготой хэсгээс хамгийн их орлоготой хэсэг 5.2 дахин их байгааг харуулж байгаа бол хүн амын 60% нь нийт орлогын 34.5% ийг бүрдүүлж тус тус бүрдүүлж байна. Үүнээс жини индексийг авч үзвэл 2014, 2016, 2018 тус онуудад 0.5 байгаа нь мөн л орлогын тэгш бус байдал маш өндөр байна. Өрхийн орлогын тэгш бус байдалд нөлөөлөх хүчин зүйлсийн шинжилгээнд инфляцийн түвшин, хэрэглээний үнийн индекс, өрхийн дундаж орлого, техник мэргэжлийн сургууль төгсөгчид, их дээд сургууль төгсөгчдийн тоо, ажилчдын тоо зэрэг 6 үзүүлэлтийг 2004-2019 он хүртэлх 16 жилийн өгөгдлийг ашиглан шинжилгээ хийхэд хамгийн өндөр хамааралтай хүчин зүйл нь хэрэглээний үнийн индекс байна. Энэ нь өрхийн дундаж орлогод 98%, техник мэргэжлийн сургууль төгсөгчидтэй 86%, хөдөлмөр эрхлэлттэй 91% тус тус хамааралтай байна гэж үзсэн. Тиймээс өрхийн орлогын тэгш бус байдлыг бууруулахад орлогыг дахин хуваарилах асуудлыг шийдвэрлэж ажиллахын зэрэгцээ, хөдөлмөр эрхлэлт, техник мэргэжлийн сургууль төгсөгчидийг дэмжиж ажиллах хэрэгцээтэй байна. en_US
dc.subject өрхийн орлого, өрхийн орлогын тэгш бус байдал en_US
dc.title Өрхийн орлогын тэгш бус байдал түүнд нөлөөлөх хүчин зүйлсийн шинжилгээ en_US
ife.Мэргэжил.Нэр Олон улсын эдийн засаг
ife.Мэргэжил.Индекс E310301
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах