СЭЗИС - Бүтээлийн сан

ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНЭ ТАРИФЫН АРГАЧЛАЛЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ Ижил төстэй улс орнуудын жишээн дээр

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Г, Гантулга
dc.contributor.author Галбадрах, Гүнжлхам
dc.date.accessioned 2020-07-07T09:14:56Z
dc.date.available 2020-07-07T09:14:56Z
dc.date.issued 2020-07-07
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/1962
dc.description.abstract Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод хүн амын нягтаршил ихээр бий болсон төдийгүй шинэ үйлдвэр, барилга байшин, хорооллууд ихээр баригдаж, эрчим хүч хэрэглэгчдийн тоо улам нэмэгдсээр байна. Үүнээс үүдэн эрчим хүчний хэрэглээ жил бүр 5-8 хувиар тогтмол өсөн нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улс эрчим хүчнийхээ хорь орчим хувийг ОХУ, Хятад улсаас авч байгаа нь дотооддоо эрчим хүчний үйлдвэрлэл ихээхэн дутагдалтай байгааг харуулж байна. Цаашид ч эрчим хүчний эрэлт, хэрэгцээ жилээс жилд нэмэгдэх төлөвтэй байна. Өнөөдөр айл өрхийн ЦЭХ-ний үнэ бодит өртгөөсөө 25 хувиар, ДЭХ-ний үнэ өртгөөсөө 2 дахин хямд байна. 2018 онд Эрчим хүчний систем 23 тэрбум төгрөгийн алдагдалтай, 2019 оны байдлаар 11 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Эрчим хүчний тухай хуулийн дагуу эрчим хүчний үнэ тарифыг Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоож өгдөг. Үнэ тарифыг тогтоохдоо хэрэглэгчдэд ээлтэй, дарамт багатай байх бодлогыг баримталдаг. Эрчим хүч нь өндөр өртгөөр бий болдог бөгөөд эрчим хүчний бодит өртөг, хэрэглэгчийн үнийн зөрүү нь үйлдвэрлэгчдэд дарамт болдог. Иймээс үйлдвэрлэгчдэд гадны хөрөнгө оруулалтаар аль эсвэл өөрсдийн эх үүсвэрээр текник технологийн шинэчлэлийг хийх боломжийг хязгаарлаж байна. Үнэ тарифыг бүрэн чөлөөлж өгдөггүй юм гэхэд ядаж бодит өртөгт нь хүргэж өгөх саналыг ЭХЗХ-нд жил бүр уламжилдаг ч энэхүү асуудлыг өнөөдрийг болтол шийдэгдээгүй хэвээр байна. Иймд энэ салбарт ажилладаг хүний хувьд салбарт тулгараад буй үнэ тарифын аргачлалын асуудлыг сонгон авч эрчим хүчний салбарын хувьд манай улстай ижил төстэй улс орнуудын эрчим хүчний үнэ тариф тогтоохдоо баримталж буй аргачлалыг судлан харьцуулж оновчтой арга зүйг боловсруулан санал болгохыг зорьлоо. en_US
dc.subject эрчим хүч, эрчим хүчний үнэ тариф, эрчим хүчний салбар, эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, цахилгааны эрчим хүч, дулааны эрчим хүч, үнэ тарифын зохицуулалт, нэг худалдан авагчийн загвар en_US
dc.title ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНЭ ТАРИФЫН АРГАЧЛАЛЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ Ижил төстэй улс орнуудын жишээн дээр en_US
ife.Мэргэжил.Нэр Нягтлан бодох бүртгэл
ife.Мэргэжил.Индекс E341400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах