dc.description.abstract |
Энэхүү судалгааны ажлаараа барилгын салбарын эрсдэлийг компаниудын санхүүгийн харьцааны үзүүлэлтүүд болон макро эдийн засгийн үзүүлэлтүүдээс хамааруулан үнэлэх, санхүүгийн эрсдэлийг судлах, урьдчилан тооцох, хэмжих онол аргазүйг практикт хэрхэн ашиглах талаар судлах, компанид хэрэгтэй санал зөвлөмж боловсруулсан болно. Санхүүгийн эрсдэлийг хэмжих оновчтой аргыг тодорхойлохын тулд эрсдэлийн удирдлага, санхүүгийн эрсдэлийн удирдлагын талаарх онолыг судалж үзэхэд байгууллагын санхүүгийн эрсдэл, санхүүгийн тогтвортой байдлын эрсдэлийг эрдэмтэн Эдуард И. Альтманы дампуурлын загварууд болон санхүүгийн тайлангийн шинжилгээний арга ашиглан хэмжих нь түгээмэл байна. Энэхүү судалгааны ажилд Альтманы Z онооны болон бусад дампуурлын загвар ашигласан. Эдгээр загварууд нь байгууллагын гол санхүүгийн харьцаануудыг нэгтгэн Z-оноо гаргаж ахуйн нэгжийн санхүүгийн байдлыг үнэлдэг. Мөн салбар хоорондын тэнцлийн загвар нь өнөөгийн төлөв байдал, хэтийн таамаглалын хувилбар зэргийг судлахад тоон туршилт хийх, найдвартай математик хэрэгсэл болдог. |
en_US |