СЭЗИС - Бүтээлийн сан

Нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн системийн гарцыг удирдлагын шийдвэр гаргалтанд оновчтой ашиглах нь /Аялал жуулчлалын салбарын жишээн дээр/

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Бадарч, Авирмэд
dc.contributor.author Дэмбэрэл, Мөнхтуяа
dc.date.accessioned 2020-07-07T08:22:08Z
dc.date.available 2020-07-07T08:22:08Z
dc.date.issued 2020-07-07
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/1957
dc.description.abstract Сүүлийн жилүүдэд техник технологи хурдтай хөгжихийн хэрээр байгууллагууд, компаниуд ч хувьсан өөрчлөгдсөөр байна. Энэхүү өөрчлөлт мөн НББМС-ийг тойрч гарсангүй. Аливаа өөрчлөлт мэдээлэл, өгөгдөл дээр суурилан хэрэгждэг. Иймээс тухайн байгууллагын талаар үнэн зөв мэдээллээр хангаж чадах чанартай, баттай өгөгдлийг цуглуулснаар НББМС-ийг сайжруулж, илүү амжилттай хөтлөж чадна. Энэ нь төлөвлөлт, хяналтыг сайжруулж, цаашлаад зөв шийдвэр гаргах нөхцөл болно. Энэхүү судалгаагаараа дамжуулан аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй тур оператур компаниудын НББМС-ийн хэрэглээний тухай, байгууллагууд хэрхэн шийдвэр гаргалтандаа ашиглаж байдгийг судалж, уг системийн байгууллагад гүйцэтгэж буй үүрэг роль, өгч буй үр өгөөж цаашид хэрхэн шийдвэр гаргалтандаа оновчтой ашиглахад анхаарах зүйлс байгаа эсэхийг тодруулахын тулд ярилцлага болон судалгааны аргыг хослуулан ашигласан. Ингээд судалгааны үр дүнгээс харахад НББ мэдээллийн системийг харьцангуй ашиглаж байгаа боловч гүнзгий, илүү мэргэжлийн түвшинд биш, харин хамгийн энгийн, наад захын байдлаар ашиглаж байгаа нь харагдсан. Удирдлага хэрэгцээт мэдээ мэдээллийг цаг тухайд нь авч чадахгүйгээс эрхэлсэн үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадахгүй болох буруу шийдвэр гаргах, шийдвэр гаргах үйл ажиллагаа хойшлогдох зэрэг сөрөг асуудлууд гарч байна. НББМС-ийн хэрэгтэй гэдгийг ойлгож хүлээж авахад голлон ажил хөнгөвчлөх байдал, оролцоо, сургалт нөлөөлдөг байна. Иймээс НББМС-ийг ашиглаж байхад юуны түрүүнд уг систем нь үнэхээр хэрэгтэй, ажил хөнгөвчилдөг гэдгийг ойлгосноор илүү шийдвэр гаргалтандаа зөв болдог байна. Бизнесийн орчныг хурдацтай өөрчлөхийн тулд компаниуд нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн системийг илүү нарийвчлалтай, шуурхай гүйцэтгэх хэрэгтэй байна. Нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн систем нь шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллийг өгдөг байна. en_US
dc.subject Нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн систем en_US
dc.subject аялал жуулчлал en_US
dc.title Нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн системийн гарцыг удирдлагын шийдвэр гаргалтанд оновчтой ашиглах нь /Аялал жуулчлалын салбарын жишээн дээр/ en_US
ife.Мэргэжил.Нэр Нягтлан бодох бүртгэл
ife.Мэргэжил.Индекс E341400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах