dc.description.abstract |
Олон улсын арилжааны банкуудын туршлагаас судалж үзэхэд зээлийн эрсдэлийн үнэлгээг бодит тодорхойлох, багцын удирдлагыг сайжруулах зорилгоор рейтинг болон скорингийн үнэлгээний аргачлалыг түгээмэл ашигладаг. Гэвч Монгол улсад энэ чиглэлээр хийгдэж буй судалгааны ажлуудад тус аргачлалуудыг нарийвчлан судалж, ямар тохиолдолд ашиглах, давуу сул тал, онцлогийг дэлгэрэнгүй тайлбарласан бүтээл учир дутагдалтай байдаг.
Иймд судалгааны ажлын эхний бүлэгт зэрэглэл тогтоох системийг боловсруулах, нэвтрүүлэх, ашиглах үйл явцын дараалал, анхаарах асуудлуудыг нарийвчлан тайлбарласан бөгөөд мөн машин сургалтын арга зүй, техникүүдийг, тэр дундаа ангилалт техникүүдийн онцлогийг тусгасан.
Судалгааны хоёрдугаар бүлэгт Монголын арилжааны банкуудын бизнесийн зээлийн судалгаанд ашиглаж буй арга аргачлалыг тандан судалсан. Харин гуравдугаар бүлэгт тус судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн дараалал, загвар, үр дүнг гаргахад ашигласан техник, тэдгээрийн үр дүнг харьцуулахад ашиглах хэмжигдэхүүнүүдийг авч үзсэн бол төгсгөлийн дөрөвдүгээр бүлэгт бодит мэдээлэл бүхий банкны харилцагчдын зээлийн өгөгдөлд үндэслэн машин сургалтын зарим техникээр зэрэглэл тогтоох загвар боловсруулан, гүйцэтгэлийг дүгнэсэн. Мөн үр дүнгийн гүйцэтгэл дээр үндэслэн өндөр нарийвчлалтай загваруудыг зээлдүүлэгч байгууллагад санал болгон, дүгнэлт, зөвлөмж боловсруулсан болно. |
en_US |