Хураангуй:
Нийгэм, эдийн засгийн тогтолцооны өөрчлөлтийн явцад өмнөх нийгмийн үед тогтсон нийгмийн хэм хэмжээ, үнэ цэнт зүйлийн тогтолцоонд өөрчлөлт гарч, энэ нь нийгэмд тодорхой асуудлуудыг үүсгэдэг байна. Бид нийгэм-соёлын орчны аноми байдал, соёлын хожимдлоос үүдэлтэй ямар асуудал нийгэмд тулгарч байгааг тодорхойлох зорилго тавив. Мөн түүнчлэн маркетингийн агрегат системийн шийдвэрлэж чаддаггүй асуудлуудаас өнөө үед монголын нөхцөлд ямар асуудал тулгараад байгааг тодорхойлох зорилго тавин судалгаа хийв. Уг судалгааны хүрээнд монголчуудын хэрэглээний өсөлт, монголчуудын ахиу хэрэглэх хандлагыг урт болон богино хугацаанд тодорхойлох, соёлоос үүдэлтэй хэрэглээний онцлогийг тодорхойлох, хэрэглээний хэв маягт хүн амзүйн зарим үзүүлэлт хэрхэн нөлөөлж буйг тодорхойлох судалгааг хийв. Нийгмийн аноми байдал, соёлын хоцрогдол, маркетингийн системийн үүдэлтэй асуудлуудыг шийдвэрлэхэд нийгэмд чиглэсэн маркетинг хэрхэн ач холбогдлоо өгөх, эцэст нь маркетинг бол зөвхөн үнэ цэнийг бий болгох, хүргэх үйл явц биш, нийгмийн хэрэгцээг хангахад үйлчлэх үйл явц болохыг тайлбарлалаа.