Хураангуй:
Арилжааны банкуудын нэгж харилцагчийн цэвэр өгөөж тооцох аргачлалыг сайжруулж банкны өгөөжгүй харилцагч нарыг халамжлах, үр ашиггүй зардыг бууруулах замаар ашигт ажиллагааг нэмэгдүүлэх боломжыг тодорхойлох юм.
Монгол улсад “Арилжааны банкны нэгж харилцагчийн цэвэр өгөөж тооцох” сэдвээр мастерын түвшинд хийгдсэн судалгааны ажил хийгдээгүй боловч агуулга ойролцоо сэдвүүдээр судлагдасан байх бөгөөд банкны ашигт ажиллагааг нэмэгдүүлэхийн тулд зээлийн чанарын бууруулах, шимтгэл хураамжийн орлогыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг аввтомажуулж зардлыг хэмнэх талаас нь ашигт ажиллагааг нэмэгдүүлэхийг тодорхойлсон байна. Олон улсын түвшинд агуулга ойролцоо “Modeling costumer lifetime value”, “Return on Marketing: Using Customer Equity to Focus Marketing Strategy” сэдвийн хүрээнд судалгааны ажлууд байна.
Судлаач миний зүгээс судалгааны ажлаар арилжааны банкуудын харилцагчийн цэвэр өгөөж тооцож байгаа өнөөгийн байдлыг нарийвчлан судлаж олон улсын онол практиктай харьцуулан шинжлэх, үнэлэлт дүгнэлт өгч сайжруулах арга замыг тодорхойлсон болно.