СЭЗИС - Бүтээлийн сан

Ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх боломж, арга зам

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Зоригт, Оюунцацрал
dc.contributor.author Лхагважав, Дамдинжав
dc.date.accessioned 2020-07-07T06:07:23Z
dc.date.available 2020-07-07T06:07:23Z
dc.date.issued 2020-07-07
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/1942
dc.description.abstract Энэхүү судалгааны ажил нь ипотекийн зээлийн урт хугацаат санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломжыг тодруулахад оршино. Үүний хүрээнд Монгол улсын орон сууц санхүүжилтийн өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлж, олон улсад оновчтой хэрэгжүүлж чадсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэх талаас нь эмпирик судалгаа шинжилгээг хийж гүйцэтгэлээ. Мөн нөгөө талаас олон улсын туршлага, арга замыг нэвтрүүлснээр одоогийн асуудал болж буй орон сууцны эрэлт, нийлүүлэлтийг хангаж чадах боломж бий юу гэдэгт хариулт авах зорилготой байсан. Тэгвэл олон улсын ипотекийн зээлийн санхүүжилтийн хэд хэдэн боломжит тогтолцоонууд бий болсон. Үүнээс арилжааны банк, орон сууцны банк эсвэл тусгай сан зэрэг хадгаламжийн байгууллагууд эх үүсвэрээ хувь хүн, бусад байгууллагуудаас хадгаламж татах замаар бүрдүүлэх болон төрөөс орон сууцны зээлийн хуримтлалын сан бий болгож ипотекийн зээлийн санхүүжилтийн шийдвэрлэх шинэ тогтолцоог нэвтрүүлэх боломжтой байдаг. Иймд нөхцөл байдлын шинжилгээ хийх замаар асуудлыг гаргаж ирсэн ба асуудлыг шийдвэрлэх эмпирик судалгааны хэсэгт эксперт шинжилгээний аргыг ашиглан олон улсад хэрэгжүүлсэн дэвшилтэд туршлагад үндэслэн манай улсад хэрэгжүүлж болох дээрх 3 санал хувилбарыг судлан гаргав. Үүний дагуу боломжит хувилбаруудыг тус салбарын экспертүүдийн үнэлгээ, шүүмжлэлийг багтаасан нэгдсэн аналитик тэмдэглэл хөтлөж ба цаашдын санал зөвлөмжөө боловсруулсан болно. en_US
dc.subject Ипотек, Ипотекийн зээл, Санхүүжилт, Санхүүжилтийн тогтолцоо en_US
dc.title Ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх боломж, арга зам en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах