Хураангуй:
Энэхүү дипломын ажил нь зочид буудлын хүний нөөцийн менежментийг сайжруулах, тэр дундаа хөдөлмөрийн нормыг тогтоох, цаашлаад хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, хөдөлмөрийн зардлыг хянах, хүний нөөцийн чадавхи, бүтэц, хэрэгцээ, ажлын байрны хүрэлцээг тодорхойлох, ажилтны хөдөлмөрийн гүйцэтгэлийг хянах, цалин урамшуулал тооцох, хөдөлмөр эрхлэлтийн бодлого боловсруулж, хэрэгжүүлэхэд удирдлагын шийдвэр гаргахад суурь мэдлэг болох ач холбогдолтой.
Зочид буудлын үйлчилгээний ажилтны хөдөлмөрийн стандарт боловсруулж буй байдал, Монгол улсад мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн стандарт, түүнтэй холбоотой хууль, тогтоомж бусад баримт бичгүүдийн хэрэгжилтийн биелэлтийн өнөөгийн байдлыг тодорхойлж, хэрхэн хөдөлмөрийн стандартыг тодорхойлох тухай санал зөвлөмж өгөх зорилгоор тус судалгааг хийсэн. Судалгааны ажлын хүрээнд Монгол улсын нутаг дэвсгэрт байрлах зочид буудлуудын өнөөгийн төлөв байдал, зочид буудлын салбарын үйлчилгээний онолын мэдлэг, судлагдсан байдлын судалгаа хийлээ.
Үйлчилгээний ажилтны хөдөлмөрийн стандартыг шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоолох олон улсын стандарт , монгол улсын хөдөлмөрийн сайдын 2014 онд баталсан А/193 тушаалын дагуу аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн норм, норматив тогтоох аргачлал”-ыг аргачлалыг ашиглан “Баянгол ЗБ” ХК-ы зочид буудлын үйлчилгээний ажилтны хөдөлмөрийн нормыг тусгайлан тооцоолох загварчлал гаргах, судалгааны өгөгдлийг ажиглалт, туршилтын аргаар цуглуулж, асуудлыг тодорхойлж, статистик шинжилгээ хийх замаар дүгнэж, хүний нөөцийн менежрүүдэд зочид буудлын үйлчилгээний ажилтны ажлын цагын норм, хөдөлмөрийн нормыг хэрхэн тооцоож хөдөлмөрийн стандартыг боловсронгуй болгох санал, зөвлөмж боловсрууллаа.