СЭЗИС - Бүтээлийн сан

Дижитал шилжилтэд үндэслэн арилжааны банкуудын бизнес загварыг сайжруулах нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Зоригт, Оюунцацрал
dc.contributor.author Зоригтхүү, Бэлгүтэй
dc.date.accessioned 2020-07-07T05:56:32Z
dc.date.available 2020-07-07T05:56:32Z
dc.date.issued 2020-07-07
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/1940
dc.description.abstract Технологийн асар хурдацтай өөрчлөлт, иновацийн хөгжлийн нөлөөнд арилжааны банкуудын уламжлалт бизнес загвараас дижитал банкны бизнес загварт шилжиж, харилцагчдын санхүүгийн хэрэгцээг цогцоор нь дижитал түвшинд хүргэж байна. Арилжааны банкны хувьд (эрт оройгүй) тулгарч буй “Дижитал банк” болох зорилгын хүрээнд нүүр тулж “Дижитал шилжилт”-ийн нөлөөллийг судлах нь тус судалгааны ажлыг гүйцэтгэх үндэслэл болсон. Монголын арилжааны банкнуудын дижитал шилжилтийн нөлөөллийг судалж, бизнес загварыг сайжруулах буюу уламжлалт банкны бизнес загвараас дижитал загварт шилжихэд Монголын арилжааны банкуудад тулгарч буй асуудлуудыг тодорхойлох, санал зөвлөмж өгөхөд судалгааны гол зорилго оршино. Арилжааны банкуудын бизнес загварыг сайжруулах, цаашдын чиг хандлагыг тогтоох зорилгын хүрээнд ОУ-ын судалгааны байгууллагуудын хийгдсэн судалгаа, нийтлэл, дижитал банкны бизнес загварыг судалсан бөгөөд “Бизнес загварын хавтгай”(BMC) БЗ-ын шилдэг аргыг сонгон авч банкуудын “Бизнес загвар”-ыг дүрслэн, харьцуулалтын аргыг ашиглан үнэлэлт дүгнэлт, санал зөвлөмжүүдийг боловсруулан чанарын судалгаа хийсэн. Дижитал банк нь ухаалаг гар утсанд суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг цогцлоож, хэрэглэгчийн хэрэгцээ, чиг хандлагад тулгуурлан үнэ цэнийг бүрдүүлж байгаа бөгөөд бүтээгдэхүүний хурд, хэрэглэхэд хялбар байдал гэх зэрэгт чухлаар анхаарал хандуулж байна. Судалгааны үр дүнд Монголын арилжааны банкуудын иргэдийн зах зээл дэх нийт санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээний 40-50%-ийг дижитал хэлбэрээр хүргэж байгаа бөгөөд зээлийн үйл ажиллагааг дижитал хэлбэрээр шийдвэрлэх нь чухал байна. ОУ-ын дижитал банкны бизнес загвартай харьцуулахад Монголын арилжааны банкнууд IT-гийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эрсдэлийн удирдлагыг сайжруулах, биг дата (Big data), дата анализ, гуравдагч байгууллагын хамтын ажиллагаа, системийн интегралчилал (Open API), AI хиймэл оюун ухааны чадамж, Чатбот гэх зэрэг технологид суурилсан хөгжүүлэлтийг үйл ажиллагаандаа зайлшгүй хэрэгжүүлж, дижитал хэлбэрт шилжих нь чухал байна. Мөн банкнууд дотоод үйл ажиллагааг бүрэн автоматжуулах, IT-ийн дэд бүтцийг хөгжүүлэх, МТ-ийн ажилтнуудыг мэргэшүүлэх, хөгжүүлэх шаардлагатай гэж дүгнэсэн. en_US
dc.subject Бизнес загвар, арилжааны банк, дижитал банк, дижитал банкны бизнес загвар, business model canva, big data, data analysis, биг дата, дата анализ, data mining en_US
dc.title Дижитал шилжилтэд үндэслэн арилжааны банкуудын бизнес загварыг сайжруулах нь en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах