Хураангуй:
Уг судалгааны ажлын хүрээнд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны зах зээлийг судалж, Монгол улсын хууль эрх зүйд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны талаарх зохицуулалтыг судласан болно.
Одоогийн байдлаар Монгол улсад хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны төрлөөс ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаас ихээр арилжаалагдаж байна. Ипотекийн анхдагч зах зээлийн санхүүжилтийг тогтворжуулахгүй бол хоёрдогч зах зээлд аюул учирч магадгүй байна.