СЭЗИС - Бүтээлийн сан

КОМПАНИ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛЭЭС ЭХ ҮҮСВЭР ТАТАН ТӨВЛӨРҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АРГА ЗАМ / БАРИЛГЫН САЛБАРЫН ЖИШЭЭН ДЭЭР/

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Энхжаргал, Элдэв-Очир
dc.contributor.author Өлзийбаяр, Давгадорж
dc.date.accessioned 2020-07-07T05:40:48Z
dc.date.available 2020-07-07T05:40:48Z
dc.date.issued 2020-07-07
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/1937
dc.description.abstract Монгол улсын засгийн газар 2013 онд барилгын салбарыг дэмжих орон сууцны ипотекийн зээлийг жилийн 8%-ийн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгож эхэлснээр барилгын салбар сүүлийн жилүүдэд ихээхэн тэлсэн хэдий ч 8% зээлийн үйл ажиллагаа зогссонтой холбоотойгоор иргэдийн худалдан авах боломж бага болж ирсэн. Үүнийг дагаад барилгын компаниудын үйл ажиллагаа доголдож эх үүсвэрийн дутагдалд орж шинэ эх үүсвэр хайж эхэлсэн байна. Мөн сүүлийн жилүүдэд эдийн засгийн нөхцөл байдал сүүлийн жилүүдэд тогтворгүй байгаагаас барилгын салбарын хөрөнгө оруулалт муудаж үүнээс хамаарч барилга ашиглалтанд орох хугацаа хойшлох, борлуулалтгүй болох зэргээс шалтгаалж үйл ажиллагаа нь доголдох болсон. Энэ асуудлыг шийдвэрлэж үйл ажиллагаагаа цаашид тогтвортой явуулах эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломж монгол улсад тэр тусмаа хөрөнгийн зах зээлийн хүрээнд судалгааг хийсэн. Монгол улсын хөрөнгийн зах зээлд нээлттэй хаалттай хэлбэрээр хувьцаа гаргасан олон барилгын салбарын компани байсан бол барилгын салбарт бонд гаргасан нэг компани байгаа нь Минж Проперти 2018 онд Парк Таун бонд байна. Парк таун бонд нь хөрөнгөөр баталгаажсан бонд байсан бөгөөд бусад барилгын салбарын компаниудад үлгэр жишээ болж өгсөн бөгөөд судалгааны ажлыг бонд гаргах талаар нарийвчлан хийх шалтгаан болсон. Тиймээс байгууллагын эх үүсвэр татан төвлөрүүлэх боломжийн судалгааг хөрөнгийн зах зээл дээрх бонд гаргах хүрээнд хийлээ. Судалгаанд нийт хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргасан барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаагаа хэвийн явуулж буй 22 хувьцаат компанийн санхүүгийн тайлантай танилцаж үнэт цаасны шалгуураар шалгаж үзсэн. Мөн монгол улсад барилгын салбарт үйл ажиллаа явуулж байгаа 17 нь компаниас анкетын судалгаа авж барилгын компаниудын хувьд санхүүжилт хэр эрэлттэй байгааг, санхүүжилт татахад тулгардаг асуудлыг тодорхойлж ирээдүйд юун дээр ажиллах хэрэгтэйг тодруулж үнэлэлт дүгнэлт өгсөн. Үүнээс гадна хөрөнгө оруулагчдын дунд ямар төрлийн хөрөнгө оруулалт эрэлттэй байгааг мөн барилгын компаниас тодруулж үнэлэлт дүгнэлт өгсөн. en_US
dc.subject Эх үүсвэр, Компанийн санхүүжилт, Барилгын салбар, хөрөнгийн бирж, бонд. en_US
dc.title КОМПАНИ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛЭЭС ЭХ ҮҮСВЭР ТАТАН ТӨВЛӨРҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АРГА ЗАМ / БАРИЛГЫН САЛБАРЫН ЖИШЭЭН ДЭЭР/ en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах