Хураангуй:
Энэхүү судалгааны ажлаар цахим санхүүгийн бүтээгдэхүүний дэлхийн болон дотоодын чиг хандлагыг тодорхойлох ба цахим санхүүгийн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн зан төлөвийг тодорхойлохоор зорьсон. Монгол улсын цахим санхүүгийн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн зан төлөвийг тодорхойлохоор өргөтгөсөн технологийн хүлээн зөвшөөрөх загварыг ашиглан 8 хүчин зүйлийн хүрээнд судлахаас гадна тэдгээр хүчин зүйлүүд нь хэрэглэгчийн нас болон хүйснээс хэрхэн хамаарч байгаа талаар судлахыг зорьсон. Судалгааг нийт 390 хэрэглэгчээс авсан ба өгөгдлийн шинжилгээг SPSS программыг ашиглан хийсэн. Судалгааны үр дүнд өргөтгөсөн технологийг хүлээн зөвшөөрөх загварын бүрдэл хэсгүүд болох хүртэхүй дэх хэрэгцээтэй байдал болон хүртэхүй дэх хэрэглэхэд хялбар байдал нарын хувьд бүтцийн ялгаа тун бага байгаа нь ажиглагдсан. Загварын хүчин зүйлүүдээс компьютерийн чадавх хамгийн өндөр нөлөөтэй хүчин зүйлүүдийн нэг байсан ба хүртэхүй дэх хэрэглэхэд хялбар байдалд үзүүлэх нөлөө өндөр ба түүгээр дамжуулан зан цахим санхүүгийн бүтээгдэхүүнийг үргэлжлүүлэн хэрэглэх зан төлөвт үзүүлэх нөлөө нь ач холбогдол өндөртэй байгаа нь ажиглагдаж байлаа.