СЭЗИС - Бүтээлийн сан

Махны үнэ цэнийг нэмэгдүүлэн экспортлох боломжийн судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Л, Эрхэмбаяр
dc.contributor.author Батсүх, Байгаль
dc.date.accessioned 2020-07-06T07:02:22Z
dc.date.available 2020-07-06T07:02:22Z
dc.date.issued 2020-07-06
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/1928
dc.description.abstract Мах, махан бүтээгдэхүүн нь аль ч улс оронд хүнсний хамгийн чухал бүтээгдэхүүн нь байдаг. Мах бол илчлэг, өөх тос, уураг, олон төрлийн амин дэмээр баян хүнс юм. Манай орон шиг эрс тэс уур амьсгалтай орны хувьд хүн амын хамгийн гол илчлэг, уургаа нөхөж авах хүнсний бүтээгдэхүүн бол мах юм. Тиймээс ч Монгол улсын хүнсний тухай хуульд махыг стратегийн бүтээгдэхүүн гэж онцолсон байдаг. Сүүлийн жилүүдэд малын тоо толгой ихээр нэмэгдэхийн хирээр бэлчээрийн даац хэтрэх, цөлжилт үүсэх, малын чанар муудах сул талуудыг үүсгэж байна. Манай улс хүн амын дотоодын хэрэгцээнд жилд дунджаар 10-12 сая толгой мал хэрэглэдэг. Бид дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй жилд 9 сая толгой мал буюу 180 мянган тонн мах экспортлох боломжит нөөцтэй. Тиймээс олон улсын шаардлагад нийцсэн махныг экспортлоход хэрэгжүүлж байгаа арга хэрэгслүүд, махны үнэ цэнийг нэмэгдүүлэх арга зам, тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломжууд, хэрэглэгчийн эрэлт дээр суурилан тухайн бүтээгдэхүүнийг малчны хотноос хэрэгчлэгчийн гар дээр нэмүү өртөг шингээн хүрэх хүртэлх замыг судлан махны үнэ цэнийг нэмэгдүүлэх боломж, арга замыг эрэлхийлэхийг зорилоо. Эмпирик судалгааг хийхдээ мах экспортлоход тавигдах шаардлага, экспортлох оронтой хийсэн гэрээ, протокол болон энэ талаар батлан гаргасан Монгол улсын хууль тогтоомж, төрийн болон төрийн бус байгууллагуудаас гаргасан судалгаа шинжилгээ, төсөл хөтөлбөр, тайланг судлах замаар дүн шинжилгээ хийн нэгтгэн дүгнэх, махны экспортод нэмүү өртөг шингээх арга замуудыг судлахын тулд малчны хотноос хэрэглэгчийн гар дээр очих хүртэлт замуудыг судалсан. Мөн хэрэглэгчдээс ямар төрлийн мах махан бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хүсч байгааг анкетын аргаар судалгаа авч, тухайн бүтээгдэхүүнийг боловсруулах боломж, экспортод гаргахад тулгарч буй асуудал судалсан. Хэрэглэчийн судалгааг Өвөр Монголын зах зээлийн сонгосон ба энэ нь тээвэрлэлтийн зардал бага байх, хэрэглэгчийн эрэлт их байх гэсэн шалтгаанаар сонгосон болно. Дараагийн бүлэгт ямар төрлийн мах махан бүтээгдэхүүнийг экипортлох боломж байгааг судлан түүн дээрээ анализ хийн хамгийн боломжтой хувилбаруудыг сонгон санал болгосон. Санал болгохдоо стандарт шаардлагууд, арга технологиуд болон мах махан бүтээгдэхүүн экспортлоход тулгардаг асуудал, түүнийг шийдвэрлэх арга замуудыг судлаачийг зүгээс олж харснаа нэгтгэсэн. en_US
dc.subject Махны экспорт, en_US
dc.subject Мал аж ахуй, мал сүрэг, гадаад худалдаа, олон улсын стандарт, малын эрүүл мэндийн байдал, нэмүү өртөг, экспорт, бэлчээрийн мах, махны үнэ цэнэ en_US
dc.title Махны үнэ цэнийг нэмэгдүүлэн экспортлох боломжийн судалгаа en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах