Хураангуй:
Энэхүү судалгааны ажлын хүрээнд бараа материалын онол, арга зүй, эрүүл
мэндийн салбарын онцлог, эмнэлгийн байгууллагын санхүүгийн болон менежментийн
асуудлууд, түүнчлэн Монгол улсын эрүүл мэндийн салбарын өнөөгийн нөхцөл байдал,
хууль эрх зүйн орчныг судаллаа. Үүний үр дүнд төрийн хатуу зохицуулалтаас гарч буй
Монгол улсын төрийн болон орон нутгийн өмчит эмнэлгүүдэд цаашид хэрэгжүүлэх
боломжтой бараа материалын нөөцийн удирдлагын аргаар төрөлжүүлэлтийн
/classification model/ загварыг тодорхойллоо.
Мөн УНТЭ -ийн бодит жишээн дээр ажиллаж бараа материалын нөөцийн
удирдлагатай холбоотойгоор үйл ажиллагаанд нь алдаа, зөрчил гарч буй эсэхийг үнэллээ.
Түүнчлэн тодорхойлсон загвараа ашиглан тухайн эмнэлгийн бараа материалын нөөцийн
удирдлагыг сайжруулах боломжийг эрэлхийлж гарсан үр дүнд тулгуурлан тодорхой
санал зөвлөмжүүдийг судалгааны ажлын хүрээнд дэвшүүллээ.