СЭЗИС - Бүтээлийн сан

ББСБ-ын үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагыг сайжруулах нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor З., Оюунцацрал
dc.contributor.author Батмөнх, Агиймаа
dc.date.accessioned 2020-07-06T03:34:11Z
dc.date.available 2020-07-06T03:34:11Z
dc.date.issued 2020-07-06
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/1915
dc.description.abstract Монгол улс нь Ази, номхон далайн бүсийн байгууллагын гишүүнээр 2004 онд элсэж, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааг эхлүүлж ФАТФ-(Financial Action Force)-ын 40 зөвлөмжийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн байдаг. Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан Мөнгө угаах эрсдэлийн үнэлгээний 2018 оны тайланд 2017 оны байдлаар салбарын хэмжээнд 534 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байснаас хяналт, шалгалтад 466 байгууллага хамрагдаж, холбогдох мэдээллээ бүрэн ирүүлсэн 392 байгууллагад үнэлгээ хийсэн байна. Банк бус санхүүгийн байгууллагууд нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх зорилгоор дотооддоо мөрдөх дүрэм, журмыг хуульд нийцүүлэн боловсруулсан хэдий ч уг дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих, хүний нөөцөө сургах болон эрсдэлийг тооцох үйл ажиллагаа хангалтгүй ажиллаж байна гэж үнэлэгдсэн байна. Банк бус санхүүгийн байгууллагын хувьд МУТСТ тухай хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа ч комплейнс хариуцсан мэргэжлийн ажилтан байхгүй, дотоод аудит, хяналт сул байгаа нь эрсдэлд орох өндөр магадлалтай гэж үзэж байна. Иймээс Банк бус санхүүгийн байгууллагуудын МУТСТ-ын чиглэлээр мөрдөж буй дүрэм журмын хэрэгжилтийг сайжруулах, учирч болох үйл ажиллагааны эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү сэдвийг судласан. Судалгаанд 1.4 тэр бумаас 2.5 тэрбум хүртэлх активтай 30 ББСБ-ыг түүврийн аргаар сонгон авч судалгаа авсан. Судалгааны үр дүнгээс үзэхэд - ББСБ-ын холбооны дэргэд комплаенсийн зөвлөл бий болгох - Комплаенс хариуцсан ажилтны ФАТФ-40 зөвлөмж болоод, МУТСТ мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх. Мэргэшсэн ажилтантай болох - Эрсдэлийн үнэлгээг тогтмол хийж, хяналтыг сайжруулах - Сэжигтэй гүйлгээг таниж мэдэх аргачлалыг боловсронгуй болгох - Харилцагчийг таньж мэдэх ажиллагааг сайжруулж, харилцагчаас нэмэлт мэдээллүүдийг асуулгын аргаар авч байх - Улс төрд нөлөө бүхий этгээдийн жагсаалтыг албан болон албан буё эх сурвалж (интернет, засгийн газрын вэб сайт гэх мэт)-аас шүүж дотоод жагсаалт гаргаж хянах, ББСБ-ууд нэгдсэн жагсаалттай болох. - ББСБ салбарт регтекийг нэвтрүүлж, хяналтыг сайжруулах. Регтекийг нэвтрүүлсэнээр хариллцагч таньж мэдэх, өгөгдөлд дүн шинжилгээ хийх, тайлан мэдээ боловсруулах, мэдээлийн аюулгүй байдлыг хангах, гүйлгээний хяналт сайжрах юм. - Зээлийн эргэн төлөлтөнд хяналт тавих. Тухайн төлөлт ямар эх үүсвэрээс орж ирж буйг хянах үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. en_US
dc.subject Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, комплайнс, ФАТФ en_US
dc.title ББСБ-ын үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагыг сайжруулах нь en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах