Хураангуй:
Монгол дахь хаалттай хөрөнгө оруулалтын санг хөгжүүлэх боломж арга зам сэдэвт судалгааны ажил нь МУ-ын эдийн засгийн орчин, ХОС-уудын үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, олон улсын туршлагыг судалсны үндсэн дээр хаалттай ХОС-ын үйл ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм. Тус зорилгын хүрээнд ХОС-ын төрөл хэлбэр, үйл ажиллагааны зохион байгуулалт болон Монгол улсын ЭЗ, ҮЦЗЗ-ийн өнөөгийн байдал, хууль эрх зүйн орчинг судлан улмаар тулгамдаж буй асуудлыг илрүүлэн боловсронгуй болгох санал дэвшүүлж үр ашгийн тооцоолол хийсэн. Энэ судалгааны ажил нь хөрөнгийн зах зээлийг бага ч гэсэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах ач холбогдолтой юм.