СЭЗИС - Бүтээлийн сан

Жуулчдын аялалын төлөвлөгөө болон аялах газрын сонголтод нийгмийн сүлжээний үзүүлэх нөлөө(фэйсбүүк жишээгээр)

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Г, Нарантунгалаг
dc.contributor.author Энхбаяр, Урангоо
dc.date.accessioned 2020-07-03T10:41:01Z
dc.date.available 2020-07-03T10:41:01Z
dc.date.issued 2020-07-03
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/1909
dc.description.abstract Аялал жуулчлал бол дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй жилийн өсөлт нь ойролцоогоор 25 хувь байдаг салбар юм. Нөгөө талаас нийгмийн сүлжээний хөгжил нь бизнес эрхлэгчдэд зорилтот хэрэглэгчиддээ хүрэх, маркетингийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх шинэ боломжийг бий болгож байна. Энэхүү судалгааны ажлаараа нийгмийн сүлжээ нь жуулчдын аяллын төлөвлөгөө болон аялах газрын сонголт хийх шийдвэрт нөлөөлдөг эсэхийг судалж, фэйсбүүк маркетингийн боломжийг судлажт түүнчлэн хэрэглэгчдийн аялал жуулчлалын төлөвлөлтийн зан үйлийн талаар олж мэдэх, аялал жуулчлалын байгууллагууд нийгмийн сүлжээг ашиглан хэрхэн маркетингийн идэвхжүүлэлт хийх талаар санал дэвшүүлсэн болно. Монгол Улс фэйсбүүкийн хэрэглээ өндөр орон учир нийгмийн сүлжээний хэрэгслээс фэйсбүүкийг сонгож, хэрэглэгчдийн аяллын төлөвлөгөө гаргах болон аялах газрын сонголт хийхэд хэрхэн нөлөөлдөг талаар асуулгыг фэйсбүүк дэх аяллын идэвхтэй групуудэд байршуулж, санамсаргүй түүврийн аргаар 104 хэрэглэгчээс судалгаа авсан. Аяллын төлөвлөгөө гаргах болон аялах газрын сонголтын шийдвэр гаргахад нөлөөлдөг хүчин зүйлийг тодорхойлох судалгаа болон аялал жуулчлалын компаниудаас маркетингийн идэвхжүүлэлтийн талаарх ярилцлагын судалгааг авч үр дүнг авч нэгтгэсэн. Эцэст нь судалгааны үр дүнд үндэслэн аялал жуулчлалын байгууллагуудын маркетингийн идэвхжүүлэлт хийх зөвлөмжийг боловсруулсан. Судалгааны үр дүнд нийгмийн сүлжээ нь жуулчдын аялалын төлөвлөгөө болон аялах газрын сонголтод нөлөөлдөг бөгөөд гол нөлөөлөх хүчин зүйлүүд нь мэдээллийн шинэчлэлт, найдвартай байдал гэж гарсан. Аялалын компаниудаас авсан судалгааны үр дүнд эмпирик судалгааны үр дүн баталгаажсан. Судалгааны үр дүнд тулгуурлан аялал жуулчлалын компаниудад нийгмийн сүлжээний маркетингийг идэвхжүүлэлтэд ашиглах зөвлөмжийг боловсруулсан. en_US
dc.subject Нийгмийн сүлжээ, фэйсбүүк, аялалын төлөвлөгөө, аялах газрын сонголт en_US
dc.title Жуулчдын аялалын төлөвлөгөө болон аялах газрын сонголтод нийгмийн сүлжээний үзүүлэх нөлөө(фэйсбүүк жишээгээр) en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах