СЭЗИС - Бүтээлийн сан

Уул уурхайн компаниудын валютын ханшийн эрсдэлийг бууруулах нь /Нүүрсний салбарын жишээн дээр/

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Энхжаргал, Элдэв-Очир
dc.contributor.author Энхболд, Мөнхтуул
dc.date.accessioned 2020-07-03T10:37:32Z
dc.date.available 2020-07-03T10:37:32Z
dc.date.issued 2020-07-03
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/1908
dc.description.abstract Энэхүү судалгааны ажлаараа нүүрс экспортлогч компаниудын эрсдэлүүд дотроос валютын ханшийн эрсдэлийг сонгон, тухайн эрсдэлийг VAR аргачлалаар үнэлэх талаар судалж, улмаар ханшийн эрсдэлээс хамгаалах санхүүгийн хэрэгслүүд болох дериватив гэрээнүүдийг ашиглан эрсдэлээ хэрхэн бууруулж болох талаар судалгаа хийж, дүгнэлт, санал зөвлөмж өгөхийг зорилоо. Сонгон судалж буй компаниудын хувьд Хятад улс руу нүүрсээ экспортолдог бөгөөд бүтээгдэхүүн борлуулалтын гэрээгээ юаниар хийж байна. Харин худалдан авалтын 20%-30%-ийг ам.долларын худалдан авалт эзэлдэг нь ам.доллар болон юанийн ханшийн хөрвүүлэлтээс үүдэлтэй эрсдэл нь энэ салбарын ханшийн эрсдэл болж байгаа юм. Сүүлийн 4 жилийн хугацаанд (2017-2020 он) юанийн ханш ам.долларын эсрэг 50%-иар суларсан нь тухайн хоёр валютын худалдан авалтаас үүдэлтэй ханшийн эрсдэлийн тооцооллыг хийх үндэслэл болж байна. Эрчим хүчний нүүрс нийлүүлдэг дотоодын компаниудын хувьд төгрөгийн борлуулалт хийдгээс ам.доллар болоод бусад ханшийн эрсдэлд өртөмтгий байдаг. Тус дотоодын нүүрс олборлогч компаниудын валютын ханшийн эрсдэлийг үнэлэн, бууруулах арга замыг тодорхойлсон судалгааны ажлууд хийгдсэн байдаг. Харин нүүрс экспортлогч компаниудын ханшийн эрсдэлийг үнэлэх, удирдах арга замыг тодорхойлохоор зорьсон нь энэхүү судалгааны ажлын давуу тал болно. Валютын ханшийн эрсдэлийг таамаглахад өргөн ашиглагдаж буй VAR (Value at risk) аргачлалыг сонгон судалж, салбарыг төлөөлөх компаниудын хувьд ханшийн эрсдэлийг үнэлсэн. Тооцоолсон ханшийн эрсдэлээс хамгаалахдаа санхүүгийн дериватив гэрээнүүдийг ашиглах боломжийг мөн судалсан ба деривативын төрөл дотроос байгууллагын онцлогт нийцэх нь опцион гэрээ болохыг тогтоож, гэрээний үнийг Блэк Шоулзын аргаар үнэлсэн. Судалгааг салбарыг төлөөлөх компаниудын бодит жишээн дээр тооцож үзэхэд 910 мянга хүртэлх юанийн эрсдэлийг бууруулах боломжтой ба улмаар ханшийн эрсдэлээс хамгаалах арга замын талаар өөрийн санал дүгнэлтийг дэвшүүллээ. en_US
dc.subject Уул уурхай, нүүрсний салбар, валютын ханшийн эрсдэл, Var, дериватив, санхүүгийн хэрэгсэл, форвард, опцион, ханшийн шинжилгээ, нэг хугацааны цуваа, олон хүчин зүйлийн регресс en_US
dc.title Уул уурхайн компаниудын валютын ханшийн эрсдэлийг бууруулах нь /Нүүрсний салбарын жишээн дээр/ en_US
ife.Мэргэжил.Нэр Олон улсын эдийн засаг
ife.Мэргэжил.Индекс E310301
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах