Хураангуй:
Энэхүү судалгааны ажил нь амжилттай ажиллаж буй олон улсын вэбсайтуудтай харьцуулах замаар Монгол дахь цахим худаалдааны вэбсайтуудын хэрэглэгчийн үйлдлийн загварчлал (UXD) боловсруулалтын дутмаг байгаа талаар судалсан. Цахим худалдааны вэбсайтууд нь ихэнх бизнесүүдийн хувьд амжилттай маркетингийн суваг болж чадсан. Монголд дийлэнх жижиглэн худалдаа эрхэлдэг дотоодын компаниуд цахим худалдааны вэбсайт, платформтой байдаг. Гэсэн хэдий ч тэдгээр вэбсайтуудын UXD-ийн хувьд үр дүнтэй хөгжөөгүй бөгөөд энэ нь бүтээмжтэй, амжилттай цахим худалдааны вэбсайтуудын хамгийн чухал хэмжигдэхүүний нэг юм. Тиймээс энэхүү судалгааны ажил нь Монголын цахим худалдааны вэбсайтуудын хэрэглэгдэхүйц байдалд болон вэбсайт дахь UXD-ийг хэрхэн сайжруулах талаар харьцуулах шинжилгээ болон судалгаа хийх замаар дүн шинжилгээ хийсэн болно.