Хураангуй:
Энэхүү судалгааны ажлын хүрээнд үнэлгээний нийтлэг аргуудыг хэлэлцэн, тэдгээрээс алийг нь банк бус санхүүгийн байгууллагын үнэлгээнд ашиглавал зохистой болох талаар хэлэлцсэн бөгөөд үнэлж байгаа компанийн онцлогт тохируулан зарим орц мэдээллийг хэрхэн яаж өөрчилж болох талаар санал дэвшүүлсэн бөгөөд тухайн хэлэлцсэн аргуудынхаа хүрээнд 2016 онд байгуулагдсанаасаа хойш үйл ажиллагаагаа хурдацтайгаар тэлж буй Инвескор ББСБ ХК-ий үнэлгээг хийж гүйцэтгэн хөрөнгө оруулалтын зөвлөмж боловсруулан нэмэлт шинжилгээнүүдээр баяжууллаа.