Хураангуй:
Монгол Улсын ТӨК-иуд нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдол бүхий салбаруудад голлох үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Гэхдээ эдгээр компаниудын засаглал сул, улс төрөөс ангид биш, бие даасан байдал хангагдаж чадахгүй байгаа нь тулгамдсан асуудлуудын нэг хэвээр байна. Энэхүү төсөлт судалгааны ажил нь өнөөгийн ТӨК-иудын хууль, эрх зүйн орчинг судлан үнэлж, олон улсын тэргүүн туршлагуудтай харьцуулан, сайн засаглалын зарчмууд хэрхэн хэрэгжиж байгааг ОУСК-аас гаргасан матрицыг, мөн ижил төстэй төрийн болон хувийн хэвшлийн компаниудтай харьцуулах зэрэг аргачлалаар тус тус үнэлж дүгнэлт, санал зөвлөмж гаргалаа. Судалгааны ажлын үр дүнд Монгол Улсын ТӨК-иудын үйл ажиллагаа тааруу байдаг нь сайн засаглалыг бий болгож чадахгүй байгаатай шууд холбоотой болох нь харагдсан. Иймд засаглалыг сайжруулахын тулд зохих хууль, эрх зүйн орчинг шинэчлэх, төрөөс засаглалыг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа бодлогын арга хэмжээг хоорондын уялдаа холбоог хангах, хяналтын механизмыг бэхжүүлэх нь зүйтэй гэж дүгнэн зөвлөмжүүд гаргалаа.