Хураангуй:
Энэхүү судалгааны ажлаар банкны салбарын том дөрвөн арилжааны банкуудыг
сонгон авч тэдгээрийн employer brand буюу байгууллагын брэндийн өнөөгийн байдлыг
шинжлэх ухаанаар батлагдсан онол, загварын дагуух асуулгаар үнэлж, боловсруулалт
шинжилгээг SPSS 23 программаар гүйцэтгэсэн болно. Мөн олон улсын туршлагын
судалгаа болон байгууллагын трэндийг төлөвлөх зарчмуудыг тусгасан.