Хураангуй:
Монголын эдийн засгийн туулж өнгөрсөн 100 жилийг хураангуйлан дүгнэвэл нийгмийн гурван байгуулал, тогтолцооны түүх.
1911 онд Монгол орон тусгаар тогтнолоо сэргээж, 1940 он гэхэд феодализмаас ангижирч, хамжлагат ёсыг халж, сүм хийдэд байсан олон лам нар ажил хөдөлмөр, аж ахуй эрхлэх болж үндэсний эдийн засгийн суурь тавигдав.
1940-1990 онуудад социализм хэмээх нийгмийн тогтолцооны үр өгөөж тун чамлалтай байсан учир хөгжих боломжгүй хоцорчээ.
1991 оноос Монгол орон зах зээлийн эдийн засагт шилжиж, эхэн үедээ үлэмжхэн хүндрэлийг давж, эдүүгээ эдийн засгийн өсөлт түргэсэв.
Монголын эдийн засгийн өнөөгийн өсөлтийн хүртэц өгөөж бүрэн хангалттай бус байгааг ДНБ-ний үйлдвэрлэл, хуваарилалт, өрхийн орлого, зарлага, хүн амын хэрэглээний үзүүлэлтүүдэд тулгуурлан судалгаа, дүгнэлт хийсэн болно.