Хураангуй:
Үнэлгээнд оруулах өгөгдлийн урт болон давтамж нь бета коэффициентын үнэлгээнд ихээхэн нөлөөлдөг байна. Энэ хугацаа болон давтамжийг буруу сонгон авснаас болж бета коэффициент буруу үнэлэгдэх, цаашлаад үнэлгээнд ашиглагдан буруу үр дүнг өгсөнөөс шинжээч эрсдлийг дэвэргэж эсвэл багасгаж үнэлж болзошгүй (Groenewold & Fraser, 1999). Иймд энэхүү судалгааны хүрээнд МХБ-д арилжаалагдаж буй компаниудын беттаг үнэлэхэд тохиромжтой өгөгдлийн урт болон давтамжийг олохыг зорилоо. Бүх тоон өгөгдлийг хамгийн эцсийн байдлаар МХБ-ийн хуудаснаас ашигласан бөгөөд үнэлгээндээ ХБКА-г ашиглав.