dc.description.abstract |
Энэхүү судалгааны ажлаар боловсруулах салбарын чанаргүй зээлд
макро эдийн засгийн ямар хүчин зүйлс нөлөөлж байгааг судлахыг зорилгоо болгосон ба ингэхдээ 2010-2019 оны улирлын мэдээллийг ашиглан ажилгүйдэл, ДНБ, нэрлэсэн үйлчилж буй ханш, инфляци, зээлийн хэмжээ, боловсруулах салбарын чанаргүй зээл гэх мэт хувьсагчдыг сонгон авч үнэлгээ хийлээ. Судалгаандаа вектор авторегрессив загвар /VAR/ болон олон хүчин зүйлийн регрессийн шинжилгээг /ОХЗР/ ашигласан. Судалгааны үр дүнгээс харахад, ажилгүйдэл, инфляци, мөнгөний нийлүүлэлт, болон нэрлэсэн үйлчилж буй ханшийн 1 стандарт хазайлтын шокууд нь боловсруулах салбарын чанаргүй зээлд 2-3 үеийн дараагаар нөлөөлж байхад, харин боловсруулах үйлдвэрийн ДНБ болон боловсруулах салбарын чанаргүй зээлийн 1 стандарт хазайлт шок нь 1-1.5 үеийн дараагаар чанаргүй зээлд нөлөөлж байна. Тухайлбал, ажилгүйдлын түвшиний бууралт нь эхний үеүдэд боловсруулах салбарын чанаргүй зээлийн хэмжээг бууруулдаг буюу ажилгүйдлын түвшин нэг хувиар буурахад боловсруулах салбарын чанаргүй зээлд 2 улирлын дараагаас нөлөөлж цааших хугацаанд энэхүү нөлөө нь тогтворжиж чанаргүй зээлийн эзлэх хувийг бууруулж байна. |
en_US |