Хураангуй:
Олон улсад уг судалгааны ажил ихээр судлагдсан байдаг бөгөөд харин Монгол улсад судлагдсан байдал одоогоор хийгдээгүй байна. Монголын хөрөнгийн бирж 2018 оноос хойш хөрөнгө оруулалт болон арилжааны идэвх нэмэгдсэн байдаг. Идэвх нэмэгдсэн ч зарим хувьцаан дээр суурь хүчин зүйл эерэг боловч зах зээл дээр уналттай байдаг нь ажиглагдаж байна. Уг асуудалтай энэхүү судалгааг уялдуулж арилжаанд болон богино ба дунд хугацаанд хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийхэд тохиромжтой тоон судалгааг хийж түүн дээр үндэслэн стратеги боловсруулж эрсдэлээс сэргийлэх, ашигтай арилжаа, хөрөнгө оруулалт хийхийг зорьсон болно.