Хураангуй:
Судлаачийн зүгээс дээрх асуулгын үр дүнд гарсан асуудлуудыг сайжруулахын тулд зээлийн эрсдэлийг эрт илрүүлэх, урьдчилан сэрэмжлүүлэх үйл ажиллагаанд хүний нөөц болон мэдээллийн технологийн нөөц бололцоог нэмэгдүүлэх, зээлийн эрсдэлийг эрт илрүүлэх, урьдчилан сэрэмжлүүлэх үйл ажиллагаанд ашиглах зорилгоор өгөгдөл боловсруулах аргачлалыг боловсронгуй болгох, багцын эрсдэлийг эрт илрүүлэх, урьдчилсан сэргийлэх шинжилгээг тогтмол давтамжтай хийж гүйцэтгэх, шинжилгээний үр дүнгээс хамааруулан зээлийн багцын эрсдэлийг бууруулах төлөвлөгөө, хөтөлбөр, хязгаарлалт зэрэг хариу арга хэмжээний саналыг тухай бүр боловсруулж, шаардлагатай арга хэмжээ авах, тусгайлсан эрт илрүүлэлтийн системийн бодлогыг боловсруулах шаардлагатай гэсэн санал зөвлөмж өгсөн болно.