Хураангуй:
1950 оноос эхлэн өнөөг хүртэл төслийн арга зүй болон үйл ажиллагааны
чиглэлүүд нь эрчимтэй хөгжсөөр байна. Төслийн удирдлагын хөгжлийн үйл явцад олон тооны шинэлэг арга аргачлал, арга зүй гарч ирсэн юм. Он цаг өнгөрөх тусам төсөл гэх ойлголт нь тэлж, төслийн хүрээнд хийгддэг ажлууд нь нэмэгдсээр байсан тул төслийг удирдахад хүндрэл бэрхшээлүүд тулгарсан. Гэвч төсөл бүрт цаг хугацаа, цар хүрээ, өртөг шаардлагатай тул эдгээрийг төслийн гурвалсан хязгаарлалт (Iron triangle) гэж нэрлэн тэдгээрийн хоорондын хамаарлыг ойлгож, төслийг удирдахыг чухал гэж үзсэн юм. Iron triangle буюу төмөр гурвалжин нь төслийг удирдахад эмх цэгцтэй байдлыг бий болгодог. Төслийн удирдлагын хувьд энэхүү төмөр гурвалжингийн хувьсал хэрхэн яаж хийгдсэнийг судаллаа. Судалгааны ажлын хүрээнд “Хэт хүч ХХК”-н барилга нэгтглийн төлийн дэд хэсэг болох байшин үйлдвэрлэх камбинат төсөлд тохирсон гурвалсан хязгаарлалтуудыг гарган, түүнд үндэслэн төслийн төлөвлөгөөг хийж гүйцэтгэсэн болно.