Хураангуй:
Энэхүү магистрын зэрэг горилсон судалгааны ажлаар Ковид-19 цар тахлын үед шингэн сүүний салбарын гол нийлүүлэгч болох Сүү ХК болон өрсөлдөгч Апу ХК-ийн санхүүгийн үзүүлэлтүүдийг харьцуулж, Сүү ХК-ийн хувьцаат капиталын үнэлгээг хийхээр сонгосон Чөлөөт мөнгөн урсгалын аргын үед тохируулга хэрхэн хийх болон, хямралын үед хэлбэлзэж буй хувьцааны ханшид хөрөнгө оруулагчдын хандлага хэрхэн нөлөөлж буйг судалсан болно.