Хураангуй:
Энэхүү судалгааны ажил нь нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад тулгарч буй санхүүгийн эрсдэл, түүний удирдлагыг судалж санал, зөвлөмж боловсруулсан. Нүүрсний салбарт хөрвөх чадварын эрсдэл ихэвчлэн тохиолддог ба энэхүү эрсдэл нь санхүүгийн тогтвортой байдлын эрсдэлийг үүсгэдэг тул уг хоёр эрсдэлийг тооцож үзэв. Байгууллага дахь санхүүгийн эрсдэлийг тооцохын тулд онолын хүрээнд эрсдэл, эрсдэлийн удирдлага, эрсдэлийг тооцох үнэлгээний аргуудыг авч үзсэн төдийгүй мөн дэлхийн болон Монгол улсын нүүрсний салбарын өнөөгийн байдлын судалгаа, хууль эрхзүйн орчин, байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөгч гадаад болон дотоод хүчин зүйлсийг тодорхойлж, байгууллагын санхүүгийн эрсдэлийн удирдлагыг судалж, санхүүгийн тогтвортой байдал болон санхүүгийн эрсдэлийг тодорхойлж дутагдалтай зүйлсийг илрүүлэв. Уг судалгааны ажилд жишээ компаниар дотооддоо нүүрс нийлүүлэгч Багануур ХК-ийг сонгон судалгааны ажил хийв. Багануур ХК нь Монголын нүүрсний хэрэглээний 60%, эрчим хүчний нүүрсний 70%-г дангаар нийлүүлдэг томоохон компани юм