dc.description.abstract |
Энэхүү судалгааг хийхдээ онолын тойм хэсэгт асуудлын суурь болох Мөнгөн
хөрөнгийн удирдлагын онолыг судлаж, улмаар гадаад төлбөр тооцооны хэлбэр, төлбөр
тооцоо гүйцэтгэдэг арга хэрэгслүүдийг судалснаар дээрх боломжуудыг Свифт
технологиор хэрэгжүүлэх арга зам, МУ гадаад гүйлгээний технологийн өнөөгийн байдал,
гадаад улсуудын туршлага ямар байгаа талаар тодорхойлсон юм. Судалгааны хэсэгт
Монголын компаниуд энэ технологи боломжийн талаар мэдээлэл хэр байгааг тандаж,
улмаар мэргэжлийн байгууллагын хүмүүстэй уулзан дээрх үйлчилгээг Монголд
хэрэгжүүлэх ач холбогдол болон хэрхэн хэрэгжүүлэх талаар, цаашдын хэрэгжүүлэхээр
төлөвлөсөн ажлуудын талаар ярилцсан юм. Эдгээр судалгаа, ярилцлагын үр дүнг нэгтгэн
боломжийг судалж, Эс Си Ти И Си Эм ХХК-ны бодит туршлагыг судлан улмаар
Монголын компаниудад гарын авлага болох дүгнэлт санал зөвлөмжийг гаргасан |
en_US |