Хураангуй:
Энэхүү судалгааны ажлийн хүрээнд судлаач оюутан миний бие "Орос шил ГХОХХК" сонгон авч бараа материалын удирдлагыг боловсронгуй болгох арга замыг тодорхойлж, удирдлагад зөвлөмж боловсруулахаар ажиллалаа.
Учир нь тус компани нь одоогийн байдлаар бараа материалтай холбоотой гарах зардлыг тодорхойлдоггүй, бараа материалын худалдан авалтын зохистой хэмжээг тооцдоггүй, бараа материалын нөөцийн удирдлагыг хэрэгжүүлдэггүй болно. Энэ нь байгууллагын ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлж, зарим улиралд бараа материалын үлдэгдэл хэт их байх (Энэ нь бараа материалд оруулсан хөрөнгө түгжигдэх, тэр хэмжээгээрээ алдагдсан боломжийн өртөг өсөх, бараа материалын эргэц удаашрах, насжилт уртсах шалтгаан болно.), зарим улиралд нөөцийн дутагдалд орох (Энэ нь борлуулалтаа алдах, тэр хэмжээгээрээ алдагдсан боломжийн өртөг өсөх шалтгаан болно.) гэх мэт эрсдэл тулгардаг. Тиймээс энэхүү компанийн бараа материалын удирдлагыг сайжруулах зайлшгүй хэрэгцээ шаардлага байна хэмээн үзэж, судалгааны ажлын обьект болгон сонгон авч судалсан болно.