Хураангуй:
Одоогоор манай улсад үйл ажиллагаа явуулж буй 13 банк байгаагаас цөөн хэдэн банк нь цахим зээлийн үйлчилгээг санал болгоод буй. Тэтгэврийн зээл, хадгаламж барьцаалсан зээл болон цалингийн зээл зэргийг цахимаар олгож эхлээд байгаа. Олон улсын чиг хандлага, туршлагаас үзвэл ЖДҮ-д зориулсан зээлийг цахим хэлбэрээр олгож байна.Тус сегментийн санхүүжилтийн хүртээмж дутмаг байдаг ба үүний тодорхой хэсгийг технологийн тусламжтайгаар шийдвэрлэн зээлийн процессыг хялбарчлах боломжтой байгаа юм.