Хураангуй:
Иргэдийн санхүүгийн боловсрол гэдэг бол зөвхөн хувь хүнд бус тухайн улс
оронд эерэг нөлөөтэй үзүүлэлт юм. Тухайн улсын иргэдийн санхүүгийн боловсрол хэр
хэмжээнд байна тухайн улс орны эдийн засаг төдий чинээ хэмжээнд өсөн нэмэгдэж
байдаг. Тиймээс дэлхийн улс орнууд иргэдийнхээ санхүүгийн боловсролыг
нэмэгдүүлэх төсөл хөтөлбөрийг маш сайн судлан, хэрэгжүүлсээр байгаа билээ.
Энэхүү судалгааны ажлын гол зорилго нь иргэдийн санхүүгийн боловсрол түүнд
нөлөөлөгч хүчин зүйлсийн харилцан хамаарлыг судлах, иргэдийн санхүүгийн
боловсролыг дээшлүүлэхэд зөвлөмж өгөхөд оршино. Судалгааг явуулахдаа нийт 200
түүврийг санамсаргүйгээр сонгон авч нийт 5 хэсэг бүхий анкетыг ашиглалаа. Авсан
судалгаандаа дискриптив, найдвартай байдлын шинжилгээ болон факторын
шинжилгээг тус тус хийсэн.
Үүний үр дүнд иргэд санхүүгийн талаарх ойлголт болон иргэдийн оролцоо
хангалттай сайн биш байгаа ба иргэд санхүүгийн мэдлэгээ дээшлүүлэх хүсэлтэй байгаа
гэсэн эхний таамаглал биелсэн юм. Хэдий Монгол улсад иргэдийн санхүүгийн
боловсролыг дээшлүүлэх тухай төсөл хөтөлбөр хэрэгжээд байгаа ч иргэдэд хангалттай
сайн хүрч чадахгүй байна. Тиймээс иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх тал
дээр илүү нарийн анхаарч арга хэмжээ авах нь улсын эдийн засгийн урт хугацааны
өсөлт болон тогтвортой байдалд эерэг нөлөөтэй байна.