СЭЗИС - Бүтээлийн сан

Сургуулийн өмнөх боловсролын гарцад нөлөөлөгч хүчин зүйлс

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Цэрэндорж, Батсүх
dc.contributor.author Баттөмөр, Гүнсэнхорол
dc.date.accessioned 2020-06-30T05:21:44Z
dc.date.available 2020-06-30T05:21:44Z
dc.date.issued 2020-06-30
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/1825
dc.description.abstract Сургуулийн өмнөх боловсролын гарц буюу чанарыг илтгэх нэгэн үзүүлэлт нь сургуульд бэлтгэгдсэн хүүхэд юм. Тус судалгааны ажлын хүрээнд хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдалд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлохыг зорилоо. Судалгаанд Дэлхийн банкны СӨБ-ын чанарын судалгаанд хамрагдсан Улаанбаатар хот болон найман аймгийн нийт 101 улсын цэцэрлэгийн 1996 хүүхэд, 50 хувийн цэцэрлэгийн 430 хүүхдийн мэдээллийг ашиглав. Хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдалд хүүхэд, гэр бүл, цэцэрлэгийн түвшний хүчин зүйлс нөлөөтэй хэмээн таамаглаж, уг таамаглалыг олон хүчин зүйлийн регрессийн шинжилгээгээр шалгалаа. Шинжилгээний үр дүн дэвшүүлсэн таамаглалуудыг дэмжсэн бөгөөд хувийн цэцэрлэг, эхийн боловсрол, гэр бүлийн оролцоо нь хүүхдийн сургуульд бэлэн байдалд харьцангуй өндөр нөлөөтэйг тодорхойллоо. Сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээнд 60% ба түүнээс дээш гүйцэтгэлтэй хүүхдийг сургуульд бэлтгэгдсэн гэж үзвэл нийт хүүхдийн 65,46% нь хангалттай бэлтгэгдээгүй юм. en_US
dc.subject Сургуулийн өмнөх боловсрол, Сургуульд бэлтгэгдсэн байдал, Гэр бүлийн оролцоо, Гол хэсгийн шинжилгээ, ОХЗРШ en_US
dc.title Сургуулийн өмнөх боловсролын гарцад нөлөөлөгч хүчин зүйлс en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эдийн засаг
ife.Мэргэжил.Индекс D310700
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах