dc.description.abstract |
Манай улсад сүүлийн үед тавилгын зах зээл дээр үйл ажиллагаа явуулах болсон олон аж ахуй нэгж байгаа бөгөөд тэр дундаа буйдангийн чиглэлийн дотоодын үйлдвэрүүд уг зах зээл дээр томоохон байр суурь эзэлж байна. Энэ нь манай улсын хүн амын тоо өсөхийн хирээр шинээр айл өрх болж буй хүмүүсийн тоо нэмэгдэж, олон орон сууц ашиглалтад орж, тэдгээр айл бүрд тавилга худалдан авах хэрэгцээ, шаардлага бий болж тавилгын эрэлт нэмэгдэх болсонтой шууд хамааралтай билээ. Мөн сүүлийн жилүүдэд Монгол хүмүүс илүү чамин, тав тухтай тавилга худалдан авах чиг хандлагатай болсонтой холбоотойгоор буйдан худалдан авах айл өрх илүү их болсоор байгаа билээ. Иймд миний бие бизнесийн удирдлагын бакалаврын зэрэг горилж энэхүү дипломын төслийн хүрээнд тавилгын зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй ТАЧМ ХХК-ийн “Чанар Сервис” буйдангийн үйлдвэртээ зориулан үйл ажиллагааг нь сайжруулах төлөвлөгөөг боловсруулахыг зорьсон юм. Компанийн маань хувьд анх гэр бүлийн бизнес гэж төлөвлөгдөн 2013 онд байгуулагдсан. Мөн үүсгэн байгуулсан он цагаас хойш буйдангийн засвар үйлчилгээгээр үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар байгаа билээ. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны хүрээнд тодорхой хэд хэдэн асуудлууд байсан учраас тэдгээрийг шийдэх зорилготой мөн цаашид энэхүү бизнесээ өргөжүүлэх боломжийг олж харах үүднээс компанийн одоогийн байгаа дүр зурган дээр гадаад болон дотоод орчны шинжилгээ хийж, хэрэглэгчийн судалгаагаараа 2 төрлийн тусдаа судалгааг боловсруулан судалгааны ажлаа гүйцэтгэсэн болно. Ингэхдээ манай байнгын үйлчлүүлэгч компаниудын сэтгэл ханамжийн талаарх судалгаа мөн бусад масс зах зээл болох айл өрхүүд буюу Улаанбаатар хотод байгаа нийт айл өрхийн тооноос түүврээ тогтоон 384 хүнээс буйдан худалдан авагчийн зан төлөвийг тодорхойлох судалгаа авсан. Ингээд эдгээр шинжилгээнүүдийн үр дүнд тулгуурлан компанийнхаа үйл ажиллагааг сайжруулах төлөвлөгөөг гаргасан болно. |
en_US |