Хураангуй:
Ихэнх бизнес эрхлэгчид ажилчдын ажлын сэтгэл ханамжийг хангах
ажлын орчны ач холбогдлыг ойлгодоггүй тул ажлын явцад маш их бэрхшээлтэй
тулгардаг. Ийм байгууллагууд дотоод үйл ажиллагаандаа сул байдаг тул
өрсөлдөгчдөөсөө илүү гарахын тулд шинэлэг бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх
боломжгүй байдаг (Aiken, Clarke, & Sloane, 2002). Ажилтан бол бизнесийн эрхэм
зорилго, алсын хараатай болох үйл явцад зайлшгүй шаардлагатай бүрэлдэхүүн хэсэг юм. Байгууллагын стандарт, шаардлагуудыг дагаж мөрдөхийн тулд ажилтнууд нь
өөрсдийн аюулгүй байдлаа сэргийлж, хүндрэл бэрхшээлгүйгээр чөлөөтэй ажиллах
боломжийг олгодог гол хүчин зүйлд ажлын орчин байдаг. Уг судалгааны ажлаараа “Олд
констракшн ХХК”-ийн харъяа нэгжүүдийн хувьд ажлын орчин нь ажлын сэтгэл
ханамжид хамааралтай гэж үзэж, ажилтнууд энэхүү хамаарлыг юу гэж харж байгааг
хүртэхүйгээр тодорхойлж, судалгааны үр дүнд тулгуурлан санал зөвлөмж
боловсруулсан.