Хураангуй:
Технологийн ертөнцөд шинэ тренд болж буй “Amazon Alexa”, “Google Assistant ” зэрэг ухаалаг хиймэл оюун ухаант туслахуудын адил монгол хэл дээр дуу хоолойн удирдлагаар үйлдлийг гүйцэтгэх ухаалаг туслахыг эхний байдлаар бүтээв. Хамгийн энгийнээр тайлбарлавал монгол хэл дээр цаг агаар гэх команд үг ашигласнаар төхөөрөмж өнөөдрийн Улаанбаатар хотын цаг агаарын мэдээллийг монгол хэл дээр хэлэх болно.