Хураангуй:
Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгслийг хуурамчаар үйлдэх бэлтгэх, мэдсээр байж өөрт хадгалах, ашиглах, зөөвөрлөх, тараасан хувь хүн, хуулийн этгээдийн тоо өсч 2002 оноос хойш мөнгөн тэмдэгтийн эзлэх жингээр 35,6 хувиар ихэссэн бөгөөд энэ төрлийн эдийн засгийн гэмт хэрэгт санаатай болон болгоомжгүй байдлаар өртөх эрсдэлээс урьдчилан сэргийлэх зохицуулалт бүхий эрх зүйн орчин манай улсад хараахан бүрэлдээгүй байна. Энэхүү судалгааны ажлын хүрээнд Ром-Герман, Англи-Саксон, Социалист эрх зүйн бүлтэй орны дагаж мөрдөж буй хэм хэмжээ, эрх зүйн орчныг судлан манай улс тухайн төрлийн гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлж болох арга замын тухай дипломын ажиллабар болно. Судалгааны явцад гаргасан дүгнэлтэд тулгуурлан хэрэгжүүлж болохуйц эрх зүйн зохицуулалтыг санал, зөвлөмж хэсэгтээ тусгав. Судалгааны ажлын арга зүйн хувьд анализын арга, түүхчлэлийн арга, харьцуулалтын арга, асуулгын арга, хэрэглээний арга зүйг тус тус ашиглалаа.