Хураангуй:
Татварын хуулийг хэрэгжүүлэх, татварын орлогыг бүрдүүлэх ажлын хүрээнд татвар төлөгч этгээдээс ноогдуулсан татварыг цуглуулахтай холбогдсон үйл ажиллагааг татвар хураалт гэнэ. Төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай эх үүсвэрийг бүрдүүлэхэд нөлөөлөх чухал хүчин зүйлийн нэг нь татвар, татвар хураах үйл ажиллагааг хууль зүйн хүрээнд оновчтой зохицуулах юм. Иймээс татвар хураалтын эрх зүйн орчинг судлан зарим асуудлыг нээн илрүүлэх, зохицуулалтын үр нөлөөг дээшлүүлэх талаар энэхүү судалгааны ажилын хүрээнд санал, дүгнэлт боловсруулахад чиглэсэн болно.